Клэй Томпсон: Би Шилдэг 75-д сонгогдох ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

Энэ улирал Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА лиг 75 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Ойн хүрээнд лигийн түүхэн дэх шилдэг 75 тоглогчийг шалгарууллаа. Шилдгүүдийг хэвлэл мэдээлэл, тоглогч, дасгалжуулагчид, багийн ерөнхий менежер, эзэд шалгаруулсан юм.

Одоо тоглож байгаа тамирчдаас жагсаалтад Лейкерс-ийн Леброн Жеймс, Энтони Дэвис, Кармело Энтони, Расселл Уэстбрук, Портленд-ийн Дэмиан Лиллард, Клипперс-ийн Кавай Ленард, Голден Стэйт-ийн Стефен Карри, Милуоки багийн Яннис Адетокумбо, Бруклин-ы Жеймс Харден, Кевин Дюрант, Финикс-ийн Крис Пол нар багтсан.

Шилдэг 75 тоглогчид багтаагүй Лейкерс-ийн Дуайт Ховард энэ талаар “Намайг хүндлэсэнгүй” гэж бичсэн бол Уорриорз-ийн хамгаалагч Клэй Томпсон “Сагсан бөмбөгийн авьяас чадвараа би өөрөөр үнэлдэг байж болох юм. Гэхдээ би өөрийгөө Бүх цаг үеийн шилдэг 75-д сонгогдох ёстой гэж боддог” гэж дургүйцлээ илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top