Үндэсний бөхийн лигийн БАРИЛДААН эхэллээ

2021 оны 10 сарын 24

“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн барилдаан эхэллээ. Барилдааныг ТВ8 телевиз шууд дамжуулан хүргэж байна. 

Барилдааны нээлтэд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав ““Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй Үндэсний бөхийн Лигийн барилдаан эхлэж байна. Монгол бөхөд шинэчлэл зайлшгүй үе байдаг. Цаашдаа энэ барилдаан сар тутам явагдах болно. Цар тахлын үед МҮБХ маань УОК-ийн заавар, дүрмийн дагуу ажилладаг. 11-12 дугаар сард бөхийн барилдаанууд болно. Үзэгчтэй, үзэгчгүй гэдгийг тухайн үед нь шийднэ. 12 дугаар сард өсвөр үе, залуучуудын УАШТ болно” гэж хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top