Үндэсний бөхийн лигийн хоёр дахь 8 бөхийн барилдааны дүн

2021 оны 10 сарын 24

Үндэсний бөхийн лигийн хоёр дахь 8 бөхийн барилдааны дүн

“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн барилдаан эхэллээ. Барилдааныг ТВ8 телевиз шууд дамжуулан хүргэж байна.  

Барилдааны нэгийн давааны хоёр дахь найман бөхийн барилдаан боллоо. Дүрэм ёсоор найман минутын дараа сэнжиг, элэг бүсний барьц авч барилдаж байгаа. Дараа нь дан болон давхар золгох дүрэмтэй.

У.х Д.Анар - А.н Г.Цоггэрэл

Хоёр бөх нэлээд удаан барилдасны эцэст Харцага давлаа.  

У.н Н.Мустафа - А.а Д.Аззаяа

Шуудагны барьцнаас мордох гэж хуураад зайлаад давлаа.

У.ө.н Ч.Батчулуун - А.н Б.Улаалзгана

Шуудагдсан барьцнаас бярдаж, мушгиж давлаа.

У.н Ц.Мөнхбаяр - А.а Ц.Лувсан-Адъяа

Аймгийн арслан уг нь өөрөө мэх хийсэн ч барьцаа алдаад өвдөг шороодчихлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top