Фото: Үндэсний бөхийн лигийн анхны барилдаан

2021 оны 10 сарын 24

“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн анхны барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд явагдаж байна. Барилдааныг ТВ8 телевиз шууд дамжуулан хүргэж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.199) 2021 оны 10 сарын 24

Хэдэн тэнэг бехийн шуналын хуслийг хангах гэж зохион байгуулж буй лиг нэртэй жужиг, лигийн систем ундэсний бех мэтэд тохирохгуй ээ, лигийн систем бол багийн спорт, тэр тусмаа сагс, хелбембембег мэтийн дэлхийн энтэй спортод тохирдог, тэдэнд зоиулсан систем ш дээ

0  |  0
ЗОЧИН(192.82.71.251) 2021 оны 10 сарын 24

ДАХИАД ӨВЧИН ДЭГДЭХ НЬ. ҮНДЭСНИЙ БӨХ НЬ ҮНДСЭЭ ҮНДСЭЭР НЬ УСТГАХ Л ДУТАЖ. ТЭНЭГ БӨХЧҮҮД.

0  |  0
Зочин(202.55.188.88) 2021 оны 10 сарын 24

Дөрвөн улиралын барилдаан, цагаан сарын барилдааныг аймагуудаар аялан барилдуулж, жилийн 5 удаагийн барилдаанд 4 удаа давсан бол начинг өгч, 2 жилийн турш 6 удаа давсан бол бас начин цолыг нь өгөх ч юм уу. гэх мэтээр судлаад боловсруулах хэрэгтэй санагдаж байна. Наадмаар бол уламжлалт цолоо өгөөд байж болно шүү дээ. Олон Олон залуусыг спортоор хичээллүүлэх нь чухал болохоос биш.. Тэр Аварга цол чин тийм амархан олддог зүйл биш хамаг хөлс хүч хөдөлмөрөө шавхаж урсгаж, хичээж хичээллэж авна, бүр болохгүй бол үнэ хөлсөөр авдаг эд гээд яриад байгаа хуучин хүмүүсийн үгээр байгаад байж боломгүй

0  |  0
Zochin(202.55.188.88) 2021 оны 10 сарын 24

Залуу бөхчүүдэд цол хэргэм өгөх барилдаан зохион байгуулаачээ. Дээр үеийг бодвол өнөөдөр хэдэн мянган залуучууд бөх барилдаж байна. Тоотой хэдхэн том цолтонгуудын цол гуншинг нь хамгаалж хайцайлдаг байгууллага болж хувирлаа. Бусад залуучууд нь тэдний нэр алдар, цол хэргэмийг нь дөвийлгөх гэж тодруулах гэж хар хөлсөө асгартал, хамаг залуу насаа барагдтал үзээд үзээд хүршгүй үзэгддэггүй баяр цол хэргэм болж. Энэ спорт чин олон олон залуусыг хамруулж бие бялдар, оюун санааг нь хөгжүүлэх юм. Хаа байсан 20-30 жилийн өмнөх аваргыг өнөөдрийн барилдаан үзэж байгаа үзэгч үгүйлээд сангалзаад байх уу.

0  |  0
Top