“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн барилдаан өнөөдөр явагдаж байна.
Барилдаан лигийн дүрмээр явагдаж байгаа. Дүрэм ёсоор найман минутын дараа сэнжиг, элэг бүсний барьц авч барилдаж байна. Дараа нь дан болон давхар золгох дүрэмтэй. Ингээд хаялцахгүй бол идэвхийн оноогоор ялагчийг тодруулж байгаа юм. Гэхдээ шөвгийн 4 бөхийн барилдах хугацаа 12 минут.
У.х Т.Баасанхүү – А.а Б.Сумъяабат
Харцага суйлж, ард нь гараад өвдөглүүлж, лигийн анхны барилдааны үзүүр түрүүнд үлдлээ.
У.н Б.Бат-Эрдэнэ - У.н Н.Мустафа
Шуудагны барьцнаас барилдаж, давуулж, гуядаад үзүүр түрүүнд үлдлээ.
Сэтгэгдэл ( 0 )