Монголын шигшээ баг 11:00 цагаас Тайландын багтай тоглоно

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ны 23 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд аравдугаар сарын 25-31-ний хооронд Улаанбаатар хотноо болно.

Монголын залуучуудын шигшээ баг эхний тоглолтоо өнөөдөр 11:00 цагаас Тайландын багтай хийхэд бэлэн болжээ. Тоглолтыг SPS Television шууд дамжуулан үзүүлэх юм.

МХБХ-ноос цэнгэлдэх хүрээлэнг 50 хувийн дүүргэлттэйгээр тоглолтуудаа зохион байгуулахаар болсон.

Цэнгэлдэх хүрээлэнд TG SPORT брендийн урласан Монголын шигшээ багийн өмсгөл, шигшээ багийн фанат өмсгөл, ороолт, төрийн далбаа зэргийг худалдаалж байна.
 


Тэмцээний хуваарь
 

  • Тайланд - Монгол - 2021.10.25, 11:00
  • Малайз - Лаос - 2021.10.25, 15:00
  • Монгол - Малайз - 2021.10.28, 11:00
  • Лаос - Тайланд - 2021.10.28, 15:00
  • Тайланд - Малайз - 2021.10.31, 11:00
  • Лаос - Монгол - 2021.10.31, 15:00
     

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

О.Мөнх-Оргил /Дэрэн/, С.Батмагнай /Дэрэн/, Х.Цэнгүүн /УБ-ын Мазаалайнууд/, А.Мэндбаяр /Дэрэн/, О.Даваадэлгэр /Дэрэн/, Э.Өнөр-Эрдэнэ /Улаанбаатар/, Г.Бат-Оргил /Улаанбаатар Сити/, Г.Билгүүн /Хангарьд/, М.Мөнххүслэн /Дэрэн/, Э.Эрхэмбаяр /Дэрэн/, Б.Балжинням /Хангарьд/, Г.Ганбаяр /Комарно/, Б.Батбаяр /Хангарьд/, Т.Дөлгөөн /Дэрэн/, Б.Зоригтсайхан /Улаанбаатар/, Б.Батмөнх /Дэрэн/, О.Оюунболд /СП Фалконс/, Б.Балжинням /Улаанбаатар/, Ц.Баасанжав /Дэрэн/, Б.Өсөх-Ирээдүй /Дэрэн/, П.Ууганбаяр /Улаанбаатар/, Ц.Далайцэрэн /Дэрэн/, М.Жансерик /СП Фалконс/.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top