Биеэ үнэлэгч авсан хятад төгөлдөр хуурчийн замнал дууслаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

БНХАУ-ын Чаоян хотын Цагдаагийн газраас энэ сарын 21-нд 39 настай эрэгтэйг биеэ үнэлэгч авсан, 29 настай эмэгтэйг биеэ үнэлсэн хэргээр баривчилснаа зарласан билээ. Хятадад биеэ үнэлэх явдал албан ёсоор хориотой байдаг.

Цагдаагийн газраас хэрэгтний нэрийг эхлээд зарлалгүй, төгөлдөр хуурны зураг оруулж, “Дэлхий ертөнц хар-цагаанаас илүү том. Гэхдээ хар, цагаанаа ялгах хэрэгтэй. Алдаа бүү гарга” гэж мэдэгдсэн нь олныг гайхуулсан юм.

Удалгүй цагдаагийн мэдээнд дурьдагдсан 39 настай эрэгтэй нь алдарт төгөлдөр хуурч Ли Юнь Ди болох нь мэдэгдсэн бөгөөд түүний нэртэй хештег тавигдаад хоёрхон цагийн дотор 800 сая үзэгчтэй болсон байлаа.
 


Ли Юнь Ди 2000 онд 18 настайдаа Шопений олон улсын наадмаас нэгдүгээр байрын шагнал хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болж, алдар нэрд гарсан юм. 

Вена, Нью-Йорк, Санкт-Петербургийн тайзан дээр тоглож, 2015 оноос олон улсын томоохон уралдаануудад шүүгчээр ажиллаж байв.

Сүүлийн үед тэр “Call Me By Fire” шоунд оролцож байсан ба төгөлдөр хуурчийг баривчлагдсан мэдээ гарсны дараа шоун дээр түүний гардаг хэсгийг бүгдийг хасаж, цахим сүлжээн дэх тоглолтуудыг нь хаасан байна.

Мөн Хятадын уран бүтээлчдийн холбооноос Лигийн тоглолтыг үзэхгүй байхыг уриалж, телевиз, сонинд гаргахгүй байхыг шаардлаа. Энэ бүхнээс үзэхэд залуу төгөлдөр хуурчийн уран бүтээлийн замнал төгсгөл болсон нь илэрхий.
 


Хятадын хууль ёсоор биеэ үнэлэгчийн үйлчилгээ авсан иргэнийг 15 хоног баривчилж, 5 мянган юанийн торгууль оноодог байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(66.181.161.97) 2021 оны 10 сарын 26

Ямар нэг мэдээлэл тавигдахаар заавал нааш нь татаж авчраад...манайд бол, эсрэгээрээ,Монголд бол...бла бла энээ тэрээ гэсэн юм бичихээ байчихвал сүртэй бишүү.Үнэндээ утгагүй байгаа биз дээ.Наад балай юмаа тусдаа бич л дээ.Энэ мэдээнд энэ мэдээний тухай,Хятадын нийгмийн тухай бичицгээ л дээ.Үнэхээр өөрийн толгойгүй болцгоожээ та нар яана даа.

0  |  0
zochin(98.215.126.149) 2024 оны 12 сарын 22

mongold bol buur od.boldog bizdee.Alba ajil n devsheed deeshleed alga bolj ugfug bizdee

1  |  0
Haramsaltai(103.57.92.212) 2021 оны 10 сарын 26

Delhiin shildeguudiin neg..haramsaltai....gadaadad garda yer n.

2  |  0
jonhuu(202.179.21.193) 2021 оны 10 сарын 26

mnl bol tomchuul avaad uur hoorondoo solıltsood yah ch hen hendee ashıgtaı tustaı amıdraad l bh yum

1  |  0
zochin(66.181.161.69) 2021 оны 10 сарын 25

ee huurhii zaaval bie unelegch avdag ni yu ch be dee. mgld unegui yanhan zunduu bgaa sh te

0  |  2
01(192.82.76.243) 2021 оны 10 сарын 25

bie unleh ni hytadad zahirgaanii zurchild tootsdog, , zahirgaanii shiiitgeltei, eruu bish , shalgaltaar nohor yag taartsan yum chin shiitgehgui yaah yum be ? odo bn ged ungruuh yum uu ? 5 honogiin zahirgaanii shiitgel onooson , busad ni bol holboo en ter ni bol golboonii ner hunded hogiral uusgele ged ner ni hassan , aa neere chaoyang gej hot bishe, beijingiin neg duureg , hudal unen medee tsatsahdaa ch en yumnuudiig anhaarch baigaarai

0  |  1
Монголхүү(103.11.195.34) 2021 оны 10 сарын 25

Монголд бол шүүгчид *** авсан нь баригдсан мөртөө одоог хүртэл ажиллаа хийсээр ямар ч асуудалгүй. Тэгэхэд урлагын хүн *** авахад дуусч байна. Монголд маань хэзээ шударга ёс тогтож улс маань хөгжих юм болдоо

2  |  0
иргэн(64.119.16.192) 2021 оны 10 сарын 25

зөв шдээ.шударга бус, буруу зүйлтэй гадныхан ингэж тэмцэж нийгмийг зөв байлгахад залуу үед зөв үлгэр үзүүлэхийг шаардаж байхад манайхан шүтээд сууж байдаг биз дээ

3  |  1
лл(202.55.188.36) 2021 оны 10 сарын 27

Ямар аймшигтай нийгэм бэ?

1  |  3
Top