Азийн АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсгийн хүчтэй багуудын нэг Малайзын шигшээ эхний тоглолтоо өнөөдөр Лаосын эсрэг хийж, 1:0-ээр хожлоо.
Хэсгийн хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Монголын шигшээ багтай хийх учраас энэхүү хожил Малайзын хувьд тун чухал гурван оноо юм.
2017 онд Малайз Монголын шигшээ багууд Азийн 23 насны АШТ-ий урьдчилсан шатанд учраа тааран тоглоход Малайзын баг 2:0-ээр хожиж байсан удаатай.
Энэ удаад талбайдаа ямар хүчтэй баг болохоо харуулж, хэсгээс гарах зорилготой байгаа Монголын шигшээ Малайзын эсрэг бүхнээ дайчлах нь гарцаагүй. Монгол - Малайзын 23 насны шигшээ багуудын тоглолт 10-р сарын 28-ны 11:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.
МХБХ
Сэтгэгдэл ( 0 )