Казахстаны Актоба хотод Казахстаны тусгаар тогтнолын 30 жил, домогт бөх Хажымукан Мунайтпасовын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан чөлөөт бөх, сонгомол барилдааны "Wrestling star" шоу болж өнгөрлөө.
Гурван цаг үргэлжилсэн шоунд 57-125 кг-ын жинд 30 бөх барилдсан байна.
Лондоны олимпын хүрэл медальт Акжурек Танатаров, Токио олимпын хүрэл медальт Нурислам Санаев, Риогийн олимпын хүрэл медальт Ибрагим Саидов, шигшээ багийн дасгалжуулагч Асет Иманбаев, Казахстаны олон удаагийн аварга Бакдаулет Альментай, Азийн аварга Еркебулан Борангали болон Сергей Морозов, Арман Ашим, Ильдар Кудайбергенов, Асу Алмабаев, workout-ын дэлхийн аварга Айтым Жакупов, Гойти Дазаев, Куат Хамитов, жүжигчин Асылхан Тулепов, Газрет Кажымуканулы, Жасулан Айтенов нар оролцжээ.
Шагналын сан 12 сая тенге байсан бөгөөд бөхчүүд нэг барилдаж, ялсан нь 500 мянган тенге, ялагдсан нь 300 мянган тенгегийн шагнал хүртсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )