Боксын ДАШТ: Х.Энх-Амар хожигдож, Б.Чинзориг яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн өчигдөр (2021.10.25) Сербид эхэллээ.

Эхний өдөр 57, 67 кг-ын тамирчид өрсөлдөв. 

Манай тамирчдаас хамгийн түрүүнд 57 кг-ын жингийн Х.Энх-Амар Казахстаны Серик Темиржановтай тулалдлаа.

Шүүгчид санал нэгтэй казах залууд ялалт өгснөөр манай тамирчин 0:5 ялагдсан байна.
 


Тулааны дараа Серик Темиржанов “Төгс тулалдаж чадаагүй ч сайхан яллаа. Монгол өрсөлдөгч маань маш хүчтэй, туршлагатай тамирчин байсан. ДАШТ эхлэхээс өмнө бид түүний тулааныг нарийн задлан судлаж, дүн шинжилгээ хийсэн. Би дасгалжуулагч нарынхаа зааврыг яг дагаж ажиллалаа, тактик ч маш зөв байлаа. Урьд өмнө том тэмцээнд оролцоод амжилт гаргаж чадаагүй тул энэ удаад би өөрийгөө батлан харуулахын тулд хичээх болно” гэж ярьлаа.
 


Харин 67 кг-ын жинд Б.Чинзориг Гватемалын Карлос Тобартай  тулалдаж, 4:1 яллаа.

Тэрээр дараагийн тойрогт Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, Италийн Винченцо Манджакапретэй тулалдана.
 


Винченцо одоо хагас мэргэжлийн World Series Boxing лигийн Dolce & Gabbana Italia Thunder багийг төлөөлж байна.
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by SPORTS.KZ (@kzsports)

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by SPORTS.KZ (@kzsports)

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(202.9.46.50) 2021 оны 10 сарын 26

Оросууд Энх-Амар илүү байсан гэж ярьсан байна

0  |  0
Zochin(202.126.89.216) 2021 оны 10 сарын 27

Yamarch bsan daichin uzej,bolj bnoo

0  |  1
Эгэл(103.57.92.28) 2021 оны 10 сарын 29

Энхамар -муу Хоолны сав

0  |  2
овид(192.82.89.81) 2021 оны 10 сарын 26

Казах ниь илүү байнлээ, ЭнхАмар хий их цохидог юм билээ, онохгүй

0  |  0
Top