Соококүрай Өвөр Монгол шавьтай боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

Японы сүмо бөхийн холбооноос Кюүшюү башёд шинэ бөхийн шалгалт өгөх бөхчүүдийн нэрсийг зарлалаа.

Өвөр Монголын анхны ояката Соококүрай Арашио дэвжээндээ Өвөр Монголоос бөх авчирсан байна. Асгахад 21 настай бөгөөд Өвөр Монголын хоёр дахь сүмоч болох юм.    

Алтан-Очирын Асгахад Хакүхо Цомын тэмцээнд оролцож байсан. Японы Шизүока мужийн Хирюү ахлах сургуульд суралцаад мэргэжлийн сүмод орж байгаа юм.

11 дүгээр сард нийт таван бөх шинэ бөхийн шалгалтад орохын нэг нь Монголын 17 настай Гантулга Билгүүн байна. Манай бөх Садогатакэ дэвжээнд элсэнэ.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.199) 2021 оны 10 сарын 26

Сумо сумо гэсээр байгаад солиорчихсон гарууд бас байна аа байна

0  |  0
Top