Боксын ДАШТ: Ковид илэрсэн Кубын боксчдыг тэмцээнээс хаслаа

2021 оны 10 сарын 26


Сербийн нийслэл Белград хотод сонирхогчдын боксын ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Тус тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгөөд байсан Кубын таван тамирчнаас коронавирус илэрсэн тул тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

Хасагдсан тамирчид
 

  • Билли Родригес Кастро /Billy Rodríguez Castro/ - 48 кг
  • Дамиан Арсе /Damián Arce/ - 51 кг
  • Йосбани Вейтия Сото /Yosbany Veitía Soto/ - 54 кг
  • Арлен Лопес Кардона /Arlen López Cardona/ - 80 кг
  • Дайнье Перо /Peró Jústiz Dainier Christi/ - 92 кг

Сануулахад, Кубын шигшээ баг дэлхийн аваргын бэлтгэлээ Узбекистанд тус улсын шигшээтэй хамт базаасан билээ. Одоогийн байдлаар Узбекистаны багаас халдвар илэрсэн мэдээлэл байхгүй байна.

Ингэснээр энэ ДАШТ-д Кубыг найман боксчин төлөөлөх боллоо.

57 кг

Освел Кабальеро /Osvel Caballero/ – 2019 оны Панамерикийн аварга

60 кг

Лазаро Хорхе Альварес Эстрада /Lázaro Jorge Álvarez Estrada – Олимпын наадмын 3 хүрэл медальтай (2012, 2016, 2021). 2015 оны дэлхийн аварга, 2017, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт.

Энди Крус Гомес /Andy Cruz Gómez/ - Токио олимпын 63 кг-ын аварга.

67 кг

Кевин Хейлер Браун Базайн / Kevin Heiler Brown Bazain  - 2012 оны дэлхийн шилдэг залуу боксчин. 2012 оны залуучуудын дэлхийн аварга.

71 кг

Рониэль Иглесиас Сотолонго /Roniel Iglesias Sotolongo/ - Олимпын хошой аварга (2012, 2021). 2009 оны дэлхийн аварга.

75 кг

Йоэнлис Фелисиано Эрнандес /Yoenlis Feliciano Hernández/

86 кг

Херих Руис /Herich Ruiz/, Остров Хувентуд

+92 кг

Хулио Сезар Ла Круз / Julio César La Cruz Peraza – Олимпын хошой аварга (2016, 2021). 2011, 2015, 2017 оны дэлхийн аварга.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top