Хэргэм зэргээсээ татгалзсан Японы гүнж Мако нөхөрт гарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

Японы угсаа залгамжлах хун тайж Акишиногийн том охин, гүнж Мако өнөөдөр (2021.10.26) найз залуу Кэй Комүротойгоо гэрлэлтээ батлуулжээ.

NHK телевизийн мэдээлснээр Мако гүнж ийнхүү Японы эзэн хааны гэр бүлийг орхин явж байна.

Хуримын ёслол сүйт залуугийн нөхцөл байдалтай холбоотойгоор төлөвлөгдөөгүй аж. Гүнж Мако, сүйт залуу Комүра нар өмнө нь 2018 оны арваннэгдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулсан. Хэдийгээр үүний шалтгааныг албан ёсоор тайлбарлаагүй ч хуримыг хойшлуулах бодит шалтгаан нь Комүрагийн ээж, экс найз залуу хоёрын хооронд үүссэн санхүүгийн маргаан гэж хэвлэлүүд бичиж байсан бөгөөд өнөө хэр хэвлэлүүдээр шуугиан тарьдаг асуудлыг нэг юм.

Маког нөхөрт гарахтай холбогдуулан хийх ордны ёслолын арга хэмжээнүүдийг мөн цуцалж, түүнийг нам жим үдэж өглөө. 
 


Японы эзэн хаан Нарүхитогийн авга дүү болох Мако өчигдөр өвөө, эзэн хаан асан Акихито болон эмээ, хатан хаан асан Мичико нартаа бараалхаж, гэрлэлтээ батлуулах талаараа дуулгасан билээ.

Гүнж энгийн залуутай гэрлэснээр эзэн хааны гэр бүлийн гишүүн байхаа больж, Японы энгийн иргэн болж байна.
 


Макогийн нөхөр, өмгөөлөгч Кэй Комүра Нью-Йоркийн өмгөөлөгчийн фирмд ажиллах болсон тул Мако нөхрөө даган АНУ-д амьдрах аж.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top