Мако нөхөртэйгөө хамт Японоос явлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Японы гүнжийн хэргэмээс татгалзаж, хайртай залуутайгаа гэрлэсэн Мако өчигдөр /2021.11.14/ нөхөр Кэй Комүрогийн хамт Японоос ниссэн талаар Kyodo агентлаг мэдээлжээ.

Тэд гэрлэлтээ албан ёсоор батлуулсныхаа дараа АНУ-д амьдрахаар ийнхүү Токиогоос явлаа.

Макогийн нөхөр, өмгөөлөгч Кэй Комүро нь Нью-Йоркт ажилладаг бол Японы гүнж асан Мако өөртөө тохирох ажилд орох аж.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнд хамгийн тохирох ажлын байрыг Америкийн байгалийн түүхийн музей гэж бичжээ.

Японы угсаа залгамжлах хунтайж Акишиногийн том охин Мако жирийн гэр бүлээс гаралтай залуутай гэрлэснээр эзэн хааны гэр бүлийн гишүүн биш болж, нэр нь албан ёсоор Мако Комүро болсон юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аа(66.181.169.6) 2021 оны 11 сарын 17

Америкийн Байгалийн түүхийн музей гүнж асанг шууд ажилд авах хэрэгтэй. Нэр төрийн хэрэг, үзэгчдийн хандалт ихсэнэ. Аль нэг танхим хариуцуулчихад болоо... Тайлбарлагч ч байсан яахав...

1  |  0
Top