Японы эзэн хаан Нарухитогийн зээ охин, гүнж Мако оны эцсээр найз залуу Кэй Комуротой гэрлэж, АНУ-д шинэ амьдралаа эхлүүлж магадгүй ажээ. Гэхдээ хуримын ёслол яг хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм.
Хосууд нэг сургуульд хамт сурч байхдаа танилцаж, сүүлд Комуро 2017 онд гүнжид гэрлэх санал тавьсан. Ордны хуулиар хааны гэр бүлийн эмэгтэйчүүд жирийн хүнтэй гэрлэвэл язгууртны хэргэмээ алддаг.
Маког гэрлэсний дараа хааны гэр бүлийн язгууртнуудын тоо 18 болж буурах бөгөөд эмэгтэйчүүдийн тоо 13 болох юм. Ийм маягаар хааны гэр бүлийн гишүүдийн тоо цөөрсөөр байгаа тул эмэгтэйчүүд нь энгийн хүнтэй гэрлэхэд язгуур хэргэмээ алддаггүй, өөрийн ургийн салбарыг үүсгэдэг байх хуулийн төслийг гол сөрөг хүчин болох Ардчилсан Нам дэвшүүлээд байгаа. Гэвч эрх баригч Либерал ардчилсан нам энэ саналыг дэмжихгүй байгаа юм.
Гүнж Мако нь 2010 онд Токиогийн олон улсын Христийн их сургуульд дүрслэх урлагийн чиглэлээр суралцаж эхэлснээр тэрбээр тус их сургуульд элссэн хааны гэр бүлийн анхны гишүүн болсон. Одоогийн эзэн хааны титмийг залгамжлах нэгдүгээр хүн нь Макогийн аав, ханхүү Акишино бол Макогийн дүү, ханхүү Хисахито нь хоёр дахь хүн юм.
Сэтгэгдэл ( 0 )