Энгийн залуустай гэрлэсэн ЭРХЭМСЭГ ГҮНЖҮҮД

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

Японы гүнж маргаашнаас эзэн хааны гэр бүлээ орхин, энгийн иргэн болно

Японы угсаа залгамжлах хунтайж Акишиногийн охин, Нарүхито эзэн хааны авга дүү болох гүнж Мако өнөөдөр /2021.10.25/ өвөө эзэн хаан асан Акихито, эмээ хатан хаан асан Мичико нарт бараалхаж, маргааш гарагт /2021.10.26/ болох гэрлэх ёслолынхоо талаар дуулгажээ.

Гүнж нөхөрт гарсны дараа эзэн хааны гэр бүлийн гишүүн байхаа больж, Японы энгийн иргэн болох юм.

30 настай Мако, сүйт залуу Кэй Комүро нар маргааш гэрлэлтээ батлуулахад бэлэн болжээ. Албан ёсоор гэрлэлтээ батлуулсныхаа дараа тэд хэвлэлийн бага хурал хийх юм.

Комүра Нью Йорк хотын өмгөөлөгчийн фирмд ажиллах болсон тул Мако эр нөхрөө даган АНУ-д энгийн амьдралаар амьдрах болно. 

Гүнж Мако, сүйт залуу Комүра нар 2018 оны арваннэгдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулсан билээ. Хэдийгээр үүний шалтгааныг албан ёсоор тайлбарлаагүй ч хуримыг хойшлуулах бодит шалтгаан нь Комүрагийн ээж, экс найз залуу хоёрын хооронд үүссэн санхүүгийн маргаан гэж хэвлэлүүд бичиж байсан бөгөөд өнөө хэр хэвлэлүүдээр шуугиан тарьдаг асуудлыг нэг юм.
 


Сонирхуулахад, сүйт залуугийн нөхцөл байдалтай холбогдуулан албан ёсны хурим төлөвлөгдөөгүй байгаа бөгөөд гүнжийг нөхөрт гарахтай холбогдуулан хийх ордны ёслолын арга хэмжээнүүд ч мөн цуцлагдаад байгаа юм. Мөн энэ шалтгаанаар гүнж Мако эзэн хааны гэр бүлийг орхин явж буйг тохиолдуулан улсаас олгох 150 сая иений инжнээс өөрөө татгалзжээ. 

Мако, Кеи нарын хайрын түүх хаан ширээ залгамжлах гүнж энгийн залууг сонгосон ганц тохиолдол биш юм. Язгууртан биш залууг ханиараа сонгосон бусад гүнж нарын талаар хүргэж байна.

Японы гүнж Саяко


Princesses who marry non-titled men Photo [2]

Гүнж Мако авга эгчийнхээ жишгийг дагажээ. Японы гүнж Саяко 2005 онд Есики Күрода гэх дизайнертай гэрлэсэн юм. Хааны гэр бүлээ орхисон тэрбээр нөхрийнхөө овгийг авч, шувуу судлах болжээ. Удалгүй тэрбээр хийж байсан ажлаа орхин гэр бүлдээ хамаг цагаа зориулах болсон байна.

Норвегийн гүнж Марта Луиза
 

Princesses who marry non-titled men Photo [3]

Норвегийн гүнж Марта Луиза зохиолч Анри Бенийг сонгожээ. Тэд 2002 онд гэрлэж, гэрлэхээсээ өмнөх амьдралынхаа талаар хамтран ном бичсэн байна. Тэд гурван хүүхэдтэй ч жилийн өмнө салсан билээ. Энэ нь орчин үеийн Норвегийн хааны гэр бүлд эхнэр нөхөр хоёр салсан анхны тохиолдол болжээ.

Шведийн хаан ширээ залгамжлах гүнж Виктория
 

Princesses who marry non-titled men Photo [4]


Шведийн хаан ширээ залгамжлагч гүнж 2002 онд хувийн дасгалжуулагчтайгаа хайр сэтгэлийн холбоотой болжээ. Даниэл Вестлинг гүнжид гэрлэх санал тавьж, Виктория түүний эхнэр болохын тулд хаан ширээ залгамжлахаасаа татгалзах болоод байв. Харин Шведийн Засгийн газар тэдний гэрлэлтийг зөвшөөрч, 2010 онд гүнж аав, ээж хоёрынхоо хуримын 34 жилийн ойгоор хайртай залуутайгаа суужээ. Хагас жилийн дараа Эстел охин нь төрсөн бол өнгөрсөн жил хүү Оскар нь төрсөн билээ.

Шведийн гүнж Мадлен
 

Princesses who marry non-titled men Photo [5]


Викториягийн дүү Мадлен мөн л хаан ширээ бус хайр сэтгэлээ сонгожээ. Тэрбээр 2010 онд Нью-Йоркт Америкийн бизнесмен Кристофер О’Ниллтэй танилцжээ. Мадлен хаан ширээ залгамжлах боломж бага учир эцэг эх нь охиныхоо сонголтыг зөвшөөрсөн байна. Хосын хурим 2013 онд Стокхолмд болжээ. Тэд одоо хоёр хүүхэдтэй, Лондонд амьдарч байна.

Малайзын гүнж Амина
 

Princesses who marry non-titled men Photo [6]


31 настай гүнж Амина, 28 настай Голландын хөлбөмбөгчин Деннис Вербаас нар гурван жилийн өмнө Сингапурын нэгэн кафед танилцжээ. Хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд Деннис нэрээ болон шашнаа сольсон байна. Түүнчлэн гэрлэлтийн хатуу гэрээнд гарын үсэг зурсан гэдэг.

Тэд салсан тохиолдолд Деннис Амина гүнжийн хөрөнгөнөөс юу ч хүртэхгүй, хэзээ ч хаан сэнтийд очихгүй гэсэн заалт гэрээнд байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
William(129.205.124.56) 2021 оны 10 сарын 28

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо

0  |  0
dancan(202.70.46.214) 2017 оны 09 сарын 13

Malaiziin gunj shan busgui bn

0  |  0
(212.253.246.223) 2017 оны 09 сарын 13

Maniusd yunii hamaa

0  |  0
Top