Орос шинжээч: Х.Энх-Амар ялах ёстой байсан

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн өчигдөр (2021.10.25) Сербид эхэллээ.

Тэмцээний эхний өдөр 57, 67 кг-ын тамирчид өрсөлдөж, 57 кг-ын жинд хүч үзсэн Х.Энх-Амар Казахстаны Серик Темиржановтай тулалдсан. 

Шүүгчид санал нэгтэй казах залууд ялалт өгснөөр манай тамирчин 0:5 ялагдсан байна. Рингний шүүгч ялагчийг зарлахдаа манай тамирчны нэрийг зарлаж, жижиг хэмжээний будлиан гарсан.
 


Хэдий шүүгч нар санал нэгтэй казах залууд ялалт өгсөн ч Оросын “неКАРАтэ” Youtube сувгийн шинжээч үүнд эргэлзэж байгаа юм.

Тэрээр “Тулаан маш ойрын зайнд явагдлаа. Хэт нягт байсан болохоор тэдний хооронд зүү ч багтаж орохгүй байсан болов уу. Эхний секундээс эцсийн мөч хүртэл үзэлцлээ. Тулаан дуусаад Темиржановын гарыг өргөхөд монгол тамирчин шударга байдлыг шаардан, шүүгч дээр очсон. Тулааныг задлан аваад үзье.
 


“Эхний үе ямар ч нэг нэгнээ тагнасан, туршсан зүйлгүй эхэллээ. Монгол залуу хатуу ширүүн дайралт хийж, ер нь бол илүү байлаа. Бие жижиг ч тэр өөрийн хүссэнээр тоглож чадаж байсан. Гурав угсруулж цохид доош сууна, зүүн хажуунаас цохиод, үргэлжлүүлэн гурван угсраа цохилт, тэгээд ажиллагаа сайтай. Серик цохилтоос зайлж чадахгүй байлаа. Уг нь Серик цохин дайрах ёстой ч цохилт нь алга болчихсон. Гуравдугаар үед бүр цохихоо ч байсан. Гэхдээ эн тэнцүү тулаан гэж хэлнэ. Хоёулаа хамгаалалтын талаар бараг бодоогүй бололтой, хэн хэн нь цохилт их алдаж байлаа. Эхний үеийн ялалтыг би монгол тамирчинд өгч байна.

Хоёрдугаар үед Серик илүү хөдөлж, ажиллан, баруун шулуун цохилтууд нь байнд тусаж байв. Бие томоо ч ашиглаж чадсан. Энэ үед Серик ялсан.

Гуравдугаар үед Серик цуцаж ядарсан. Монгол тамирчин гуравдугаар үед ялсан гэж би дүгнэж байгаа. Оновчтой цохилтоор монгол тамирчин илүү байсан. Энэ үед Х.Энх-Амар ялсан. Би шударга шүүлтийн төлөө хүн. Энэ тулаанд монгол тамирчин ялсан гэж би хэлье” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.115.129) 2021 оны 10 сарын 28

Энэ бокс гэж луйврын спортыг одоо боль

0  |  0
Эгэл(103.57.92.28) 2021 оны 10 сарын 28

Сонирхогчдын боксыг олимпоос хасах нь тодорхой

0  |  0
Hhsn(174.251.65.213) 2021 оны 10 сарын 28

Sonirhogchiin boxiig bur haah heregtei.huchtei chadvarlag n yalahgui bol yamar sport shuugch bgaad yadag um!!

1  |  0
**(202.9.40.97) 2021 оны 10 сарын 27

Шудрага шүүлт гэж байдаггүй энэ күэ мөн балай спорт юмаа.

0  |  0
Иргэн(66.181.161.125) 2021 оны 10 сарын 27

Казах узбек орос куба4 ч бокс луйвардахдаа сайн даа

0  |  0
Хаса(122.201.24.49) 2021 оны 10 сарын 27

Нэг өмхий хасаг будлиулдаг гээ биз дээ

0  |  0
ТТ(139.5.217.27) 2021 оны 10 сарын 28

Энх-Амар илүү байсаан.Боксын шүүлт бүтэхгүй ээ

1  |  1
Лувсанцэрэн(202.179.21.198) 2021 оны 10 сарын 26

Энх- Амар нагдаун авсан биздээ

0  |  1
Пизда(202.9.46.50) 2021 оны 10 сарын 26

Бокс үнэхээр хогын юмаа

0  |  0
ах(202.21.124.129) 2021 оны 10 сарын 26

зөв энхамар ялсаныг орос мэргэжлийн хүн ярьж байна \n

1  |  0
ХАРАМСАЛТАЙ(103.26.194.237) 2021 оны 10 сарын 26

Луйвар

2  |  0
Top