Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр товлогдсон боловч хойшиллоо.
Учир нь, шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Ковид-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нь Ковид-19 халдварт халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Ш.Ганхуягын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлжээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ нөхөрт холбогдсон хэргийн шүүх хурал байнга хойшлогдох юм. Ямар зовлонтой шүүх вэ. Энэ хүн чинь ТВ-ээр гарахаарааа нэг их хэлмэгдэж байгаа ардын баатар. Хохирсон иргэдийн яриагаар бол том луйвар хийсэн нөхөр байдаг. Ингэж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд цагаатгах уу. Буруутай буруугүй гэдгийг нь хурдан тогтоогооч эрхэм шүүгч нар аа. Жирийн ард бол өдийд шийдэгдсэн ял авсан байгаа шүү дээ. Баатар Бат-Үүл шүүхийг атгаад байгаа юм уу.