Х.Цагаанбаатар “Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ” номоо өргөн барилаа

2021 оны 10 сарын 28

"Aфин-2004" олимпын хүрэл, "Роттердам-2009" ДАШТ-ий алт, "Токио-2010" ДАШТ-ий хүрэл, "Доха-2006" Азийн наадмын алтан медальт, бөмбөрцгийн бүх шигшмэл том тэмцээнээс бүх өнгийн шижир медалийг булааж, олон орны шилдэг оддыг нурааж,  эх орноо дэлхий, олимпын тавцнаа мандуулсан агуу жүдоч Хашбаатарын Цагаанбаатар спортын замналаа цогцлуулсан "ХӨЛС ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭ ЦЭНЭ" номоо өнөөдөр буюу Олон улсын жүдогийн өдрөөр олон түмэндээ өргөн барилаа.

Номын нээлтэд УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат, үндэсний бөхийн Улсын аварга С.Мөнхбат, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, дэлхийн аварга П.Орхон тэргүүтэй алдартнууд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн юм.
 
“Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ” номыг "Таван цагариг" сонины сэтгүүлч, МҮОХ-ны пресс атташе , "Лондон~2012" олимпын сурвалжлагч Галсандоржийн Баярсайхан бичин, спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат зөвлөж, Б.Батсайхан редакторлан, дизайнераар нь Э.Билгүүн-Оргил ажиллажээ.
 
Номын нээлтийн үеэр Х.Цагаанбаатар “Ялалт, ялагдлын бүхий л цаг үед надтай хамт байж, намайг түшдэг, хурцалдаг монгол түмэндээ баярлалаа. Энэ сайхан Монгол орондоо монгол хүн болон мэндэлж, ийм амжилт гаргаад өнөөдөр номынхоо нээлтийг хийгээд зогсож буйдаа баяртай байна. Анхны номоо гаргаад сэтгэл их хөдөлж байна. Тамирчин бүхэн амжилт гарган, Эх орныхоо төрийн дууллыг ямагт эгшиглүүлэхийн төлөө зүтгэдэг. Энэ олон тамирчин дундаас онцгойрч, өндөр амжилт гаргахын тулд тэднээс хэд дахин илүү хөдөлмөрлөж, хичээх шаардлагатай. Тиймээс надад шантрах, нэг өдрийн ч бэлтгэлээ алгуурлах эрх байгаагүй. Шүд зуугаад л хичээсэн, амжилтаа улам ахиулахын төлөө зүтгэсэн он жилүүд байлаа. Их спортоор хичээллэсэн, амжилтын төлөө зүтгэсэн 28 жилийн түүх, ялаад баярласан, дийлдээд харууссан гээд амьдралын минь бүхий л үе энэ номонд бий” гэлээ.

Цаашдаа энэ номыг жүдо өндөр хөгжсөн зарим орнуудын хэлээр орчуулан, хэвлүүлэх бөгөөд эхний ээлжинд 2022 оны эхээр Япон хэлээр хэвлүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
William(129.205.124.56) 2021 оны 10 сарын 28

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо

0  |  0
William(129.205.124.56) 2021 оны 10 сарын 29

0  |  1
zochin(49.98.167.58) 2021 оны 10 сарын 28

huzuun bna uu banda chig biedee anhaarj uzeech tamirchin hun ymar muuhai buduun yum be hen ter nom.g avdag bna nuur biend ymar neg gaz hiilthen shahthan yum kkk

0  |  0
Top