ЖҮДО: Бакугийн "Их Дуулга"-д оролцох Монголын ШИГШЭЭ БАГ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

IJF холбооны цуврал тэмцээний нэг Бакугийн Их Дуулга арваннэгдүгээр сарын 5-7-нд Азербайжаны нийслэлд болно.

Өнгөрсөн жил тус тэмцээн цар тахлын улмаас явагдаагүй. 2019 онд Баку Их Дуулгад Д.Амартүвшин, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж байв.

Энэ жил манай улсаас 22 жүдоч оролцоно.

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ  

Эрэгтэй
 

  • 60 кг Э.Сумъяабазар, Э.Ариунболд
  • 66 кг Г.Галмандах, Б.Нармандах
  • 73 кг Ц.Цогтбаатар, О.Уранбаяр
  • 81 кг Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир
  • 90 кг Г.Алтанбагана, Б.Тэнгис
  • 100 кг Б.Гончигсүрэн, О.Хангал
  • +100 кг О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй
 

  • 48 кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
  • 52 кг Б.Хорлоодой
  • 57 кг Л.Энхрийлэн
  • 63 кг Б.Ганхайч, С.Лхагвадулам
  • 70 кг Ц.Энхчимэг,
  • 78 кг Б.Эрдэнэт-Од
  • +78 кг А.Адъяасүрэн

Тэмцээн Гейдар Алиевийн нэрэмжит спорт цогцолборт явагдана. 11 дүгээр сарын 5-ны Баасан гарагт эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ын барилдаантай. 6-нд эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг, 7-ны Ням гарагт эмэгтэй 78, +78, эрэгтэй  90, 100, +100 кг-ын жүдочид татами дээр гарна.

Их Дуулгад түрүүлсэн жүдоч чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байрны тамирчин 360, долоодугаар байрны жүдоч 260 оноотой.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үжин(66.181.161.127) 2021 оны 10 сарын 31

Гоё

0  |  0
Zochin(202.126.90.152) 2021 оны 10 сарын 29

Yu ch medehgui erguu malnuud jooxon yumaa sudlah hergteishd turshlaga suuh heregtei bainga yvah heregtei 1iig ch uldeelgui chadaj bwal bugdend n oroh heregtei

0  |  0
Зочин(150.129.143.199) 2022 оны 11 сарын 01

Тэмцээн бурд заавл явах хэрэг байдаг юм уу, заримдаа ядуу э/з-гаа бодоод енжиж болмоор, тэртэй тэрэнгуй олигтой амжилт гаргахгуй нь тодорхой ш дээ

1  |  8
Top