Криштиану Роналду дахин ихэр хүүхэдтэй болно

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Португалын хөлбөмбөгч Криштиану Роналду ихэр хүүхэдтэй болох гэж байгаагаа инстаграм хуудсаараа дамжуулан зарлалаа.
 


Роналду сүйт бүсгүй Жоржина Родригесийн хамт рентген зураг барьж байгаа зургаа оруулан, “Бид ихэр хүүхдүүдээ хүлээж байгаагаа хэлэхдээ баяртай байна. Тэсэн ядан хүлээж байна” гэж бичсэн байлаа.
 


Жоржина Родригес, Криштиану Роналду нар дөрвөн хүүхэд өсгөдөг. 11 настай Криштианугийн ээж тодорхойгүй, нууц байдаг бол 4 настай ихэр Ева, Матео нарыг тээгч эх төрүүлсэн. Харин 3 настай Алана охин Жоржинагийн охин юм.
 


Хосууд таван жил хамт амьдарч байгаа ч гэрлээгүй байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top