Чөлөөт бөх: Иран-АНУ халз тулааны тасалбар худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

АНУ, Ираны чөлөөт бөхийн шигшээ багийн халз тулаан ирэх оны хоёрдугаар сарын 12-нд Америкийн Техас мужийн Арлингтон хотод болно. 

Тус барилдааны тасалбар худалдаанд гарчээ. 27 мянган тасалбар бүгд зарагдаж дуусна гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.
 


1979 оны Исламын хувьсгалын дараа хоёр орны хооронд дипломат харилцаа зогссон. Харин бөхчүүд 1998 оноос хойш харилцан зочилж, халз барилдаан зохион байгуулж байгаа. Тэр цагаас хойш америкчууд 17 удаа иранд, Ираны бөхчүүд 16 удаа АНУ-д зочилж байжээ.

Саяхан Ослод өндөрлөсөн чөлөөт бөхийн ДАШТ-д багийн дүнгээр АНУ 2-т, Иран 3-т шалгарсан. Аль аль нь гурван алтан медальтай тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.
 


Ирэх жил болох нөхөрсөг тэмцээн бейсболын Globe Life Field цэнгэлдэхэд болно.

Тус тэмцээнд бүх шилдгүүдээ зодоглуулна гэдгээ Ираны багийн ахлах дасгалжуулагч Пежман Доросткар мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.199) 2021 оны 10 сарын 30

Маньд ямар ч хамаагуй юм биш уу, тэгээд ч челеет ямар дэлхийн спорт уу, хэнд сонин байх юм бэ

0  |  1
Зочин(43.228.131.118) 2021 оны 10 сарын 29

Галзуу тулаанууд ч болох нь дээ.

0  |  0
Зочин(202.55.188.85) 2021 оны 10 сарын 29

Алаан болох нь дээ

0  |  0
Top