Энэ жилийн дэлхийн аварга, ОХУ-ын бөх Загир Шахиев Ираны чөлөөт бөхийн багийн лигт оролцохоор гэрээ байгуулжээ.
Тэрээр Мазендеран мужийн Сатереган багт барилдах юм.
Загир Шахиев “Надад олон санал ирсэн ч хамгийн түрүүнд санал тавьсан энэ багийг сонголоо.
Ослогийн ДАШТ-д миний барилдаан их таалагдсан гэнэ. Ялангуяа финалд Ираны Амир Мухаммад Язданиг цэвэр ялсан минь тэдний сонголтын үндэс болсон гэсэн. Би Ираны лигийн барилдаан үзэж байсан. Маш өрсөлдөөнтэй, уур амьсгал ширүүн, өөр хаана ч байхгүй лиг. Гэрээ ёсоор би урьдчилсан шатны 2 барилдаан, хагас шигшээ, шигшээ барилдаанд оролцох ёстой” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сатереган багт гүрж легионер Элизбар Одикадзе барилддаг. Бусад багууд урьдчилсан шатанд гадаадаас бөх уриагүй байна. Учир нь гадаад бөх урихад мөнгө шаардлагатай. Харин хагас шигшээ, шигшээ барилдаанд ихэнх баг гадаад бөхтэй болсон байдаг. Харин энэ жил лигт түрүүлнэ гэгдэж байгаа Амоль хотын баг бүрэлдэхүүндээ Ираны шигшээ багийн ихэнх бөхийг багтаажээ.
Энэ улиралд нийт 14 баг дөрвөн эсэгт хуваагдан барилдана. Хэсэг бүрийн аваргууд хагас шигшээд шалгарна.
Сэтгэгдэл ( 0 )