Сербийн нийслэл Белград хотод сонирхогчдын боксын ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өчигдөр манай гурван боксчин рингэнд гарлаа.
54 кг-ын жинд Э.Баярсайхан Таиландын PATIPHAN Uthaida-тай эхний тулаанаа хийж, 5:0 яллаа. Дараагийн тойрогт манай боксчин Барбадосын BREEDY Jabali-тай тулалдана. Энэ хэсэгт Узбекистан, Японы хүчтэй боксчид байгаа.
60 кг-ын жинд О.Тулга эхний тойрогт Тринидад Тобагогийн Филипп Доннельтэй таарч, 5:0 илүүрхсэн. Өчигдөр Финландын Арслан Хатаевтай тулалдаж, гуравдугаар үед эмчийн шийдвэрээр тулааныг үргэлжлүүлэх боломжгүй хэмээн ялагдлаа.
71 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ эхний тойрогт хийлсэн. Өчигдөр Таиландын Peerapat Yeasungnoen-тай өрсөлдөж, 4:1 яллаа. Дараагийн тойрогт тэрээр ОХУ-ын Вадим Мусаевтай таарсан. Мусаев өчигдөр Сербийн тамирчныг хүнд цохилтоор ялсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
одоо ч дууслаа даа бүгд