Боксын ДАШТ: Өнөөдөр Г.Ган-Эрдэнэ, Б.Мишээлт тулалдана

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 30

Сербийн нийслэл Белград хотод сонирхогчдын боксын ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр манай хоёр боксчин рингэнд гарна.

48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт Балбын Тапа Рабинтай тулалдаж, 5:0 давамгайлсан. Өнөөдөр Германы Кристофер Гомантай өрсөлдөнө. Гоман бол 2021 оны Европын залуучуудын ДАШТ-ий шагналт тавдугаар байр эзлэж байсан тамирчин юм. Гоманыг ялахад Беларусь, Кенийн тамирчдын ялсантай өрсөлдөнө.

63.5 кг-ын жинд Б.Мишээлт эхний тойрогт Грекийн Vasileios Makrygiannis-ийг илт илүүрхэн, 5:0 ялсан. Өнөөдөр Тайваний Лай Чжуэнтэй тулалдана.

Лай бол 25 настай. 168 см өндөр. 2013 оноос шигшээ багтаа багтсан. Риогийн олимпын наадамд оролцож, эхний тойрогт ялагдсан. 2018 оны Азийн наадам, 2017, 2019 оны Азийн АШТ, Белград, Улаанбаатарын олон улсын тэмцээнд оролцож байлаа.

Б.Мишээлт ялбал дараагийн тойрогт Узбекистан, Японы тамирчдын ялсантай таарах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top