Боксын ДАШТ: Б.Чинзориг өнөөдөр Мексикийн Эрнандестай тулалдана

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

Сербийн нийслэлд сонирхогчдын боксын ДАШТ үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр (2021.11.01) 67 кг-ын жинд Б.Чинзориг Мексикийн Марко Эрнандестай өрсөлдөнө. Марко энэ ДАШТ-д эхний хоёр тойрогт Унгар, Кенийн тамирчдыг 5:0 илт давамгайлан ялсан юм.

Б.Чинзориг эхний тойрогт Гватемалын Карлос Тобартай  тулалдаж, 4:1 ялсан. Дараа нь Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын наадмын мөнгөн медальт, Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Винченцо Манджакапретай өрсөлдөж, 5:0 ялалт байгуулсан.

Мексикийн тамирчныг ялахад Казахстаны Аблайхан Жусуповтай таарах магадлал өндөр.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (92.198.41.138) 2021 оны 11 сарын 01

Taarah magadlal undur gej yu gesen ug be .

0  |  0
Top