“Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй ТВ контент болох "Үндэсний бөхийн лигийн анхдугаар барилдаан" аравдугаар сарын 24-нд амжилттай болж өндөрлөсөн билээ.
Уг барилдаанд 32 бөх зодоглосноос Улсын харцага Т.Баасанхүү, Улсын начин Н.Мустафа нар өрсөлдөгчдөө давсаар үзүүр, түрүүнд шалгаран үлдэж, улсын харцага Т.Баасанхүү түрүүлсэн бол шөвгийн дөрөвт улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн харцага Э.Сумъяабат нар шалгарсан юм.
Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай лигт түрүүлсэн бөх 3 сая, үзүүрлэсэн бөх 1.5 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бол шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 500 мянга, нэг давсан бөх 200 мянга, хоёр давсан бөх 250 мянга, барилдаанд зодоглосон буюу нэг давж чадаагүй бөх ч 120 мянган төгрөгийн бай шагнал гарджээ.
Монголын үндэсний бөхийн лиг сар бүр явагдах бөгөөд XI сарын барилдаанд оролцох 56 бөхийн ОНЛАЙН БҮРТГЭЛ өнөөдөр буюу 2021.11.01-ний даваа гаригийн 11:00-19:00 цагийн хооронд lig.mn сайтаар явагдана.
Сэтгэгдэл ( 0 )