Сербийн нийслэлд сонирхогчдын боксын ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Манай улсаас 48 кг-ын жингийн Г.Ган-Эрдэнэ, 67 кг-ын жинд Б.Чинзориг нар үлдээд байна.
48 кг-ын жингийн шөвгийн найман тамирчин шалгаран үлдээд байгаа. Энэ жингийн гол сенсаац нь ОХУ-ын Эдмонд Худоян хасагдсан явдал байлаа.
Худоян Японы Казүма Аратакэтэй тулалдахдаа эхний үед хэт бохир тоглож байна гэж хоёр оноо хасуулсан. Хоёрдугаар үед ч бас дүрэм зөрчсөөр тэмцээнээс хасагдлаа.
1/4 ФИНАЛД ШАЛГАРСАН БОКСЧИД
Темиртас Жусупов (Казахстан) - Нодиржон Мирзахалилов (Узбекистан)
Г.Ган-Эрдэнэ (Монгол) - Евгений Кармильчук (Беларусь)
Мирлан Туркбай Уулу (Кыргызстан) - Сахил Алахвердови (Гүрж)
Вуттичай Юрачай (Таиланд) - Казума Аратаке (Япон)
Шинжээчид энэ жинд Казахстан, Узбекистаны тамирчдыг түрүүлэх магадлал хамгийн өндөр гэж үзэж байгаа юм.
2013 оны Азийн аварга, хагас мэргэжлийн WSB лигийн 2015 оны аварга, Казахстаны 4 удаагийн аварга (2013-2014, 2016-2017) Темиртас Жусупов 2019, 2021 оны Азийн аварга, Узбекистаны Нодиржон Мирзахалиловтой таарсан. Энэ хоёрын хэн ялсантай манай Г.Ган-Эрдэнэ Беларусын тамирчинг буулган авсан тохиолдолд өрсөлдөх болно.
Нөгөө хэсэгт 2019 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Кыргызстаны Мирлан Туркбай Уулу, энэ тэмцээнд тун сайн байгаа Таиландын Вуттичай Юрачай хоёр хагас шигшээд шалгарах байх гэж шинжээчид таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Belarusiig husna daraan uzbekiig husna abargiin tuluu heniig husah n mergend buuhgui bna. Margaash buuchih baihaa