Сербийн нийслэл Белград хотод Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ээлжит чуулган явагдаж байна.
Чуулганаар ДБНХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль болсон ч одоогийн тэргүүн Ненад Лаловичээс өөр хүн нэр дэвшүүлсэнгүй. Ийнхүү Лалович дахин таван жил дэлхийн чөлөөт бөхийн ертөнцийг удирдах боллоо.
Мөн ДБНХ-ны Удирдах зөвлөлийн сонгууль болж, ОХУ-ын Михаил Мамиашвили, Фуад Мескут (Марокко), Дон Рьян (Канад), Педро Гама Фильо (Бразил), Ахролджан Рузиев (Узбекистан), Италийн Лучо Канева нар сонгогджээ.
Сэтгэгдэл ( 0 )