Б.Чинзориг ялж, Казахстаны Жусуповтой тулалдах боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

Сербийн нийслэл Белград хотод сонирхогчдын боксын ДАШТ найм дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Өчигдөр (2021.11.02) жин тус бүрийн шөвгийн наймын тамирчид тодорлоо.
 


67 кг-ын жинд Б.Чинзориг өчигдөр Мексикийн Марко Эрнандестай өрсөлдөж, итгэл төгс 5:0 ялсан.

Манай тамирчин эхний тойрогт Гватемалын Карлос Тобартай  тулалдаж, 4:1 ялсан. Дараа нь Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын наадмын мөнгөн медальт, Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Винченцо Манджакапретай өрсөлдөж, 5:0 ялалт байгуулсан.
 


Шөвгийн наймд Б.Чинзориг Казахстаны Аблайхан Жусуповтай тулалдах боллоо.

Жусупов бол 2017, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2017, 2021 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт боксчин. 24 настай.
 


Энэ жилийн ДАШТ-д Казахстаны боксчид тун сайн оролцож байгаа.

Шөвгийн наймд Казахстаны 10 тамирчин шалгарсан бол ОХУ найм,  Узбекистан, Куба, США тус бүр 6, Энэтхэг, Таиланд тав, Азербайжан дөрөв, Бразил, Япон, Серби, Итали, Кыргызстан, Франц, Турк тус бүр гурав, Монгол, Беларусь, Англи, Армен, Гүрж, Эквадор хоёр, Венесуэл, Литва, Иран, Хорват, Бельги, Польш, Барбадос, Болгар, Финланд, Герман, Тринидад Тобаго, Шотланд, Иордан, Албани, Молдов, Ирланд, Колумб, Мексик, Украин, Испаниас тус бүр нэг боксчин шалгаран үлдээд байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.41.14) 2021 оны 11 сарын 03

tsendbaatariig yavuulahgui odoo gantshan chinzorig uldsen yum bn sh teee\n

0  |  0
Зочин (202.9.47.35) 2021 оны 11 сарын 02

Бөөн мафитай үзэх нь дээ.

0  |  0
Top