Сербийн нийслэл Белград хотод сонирхогчдын боксын ДАШТ найм дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрөөс шөвгийн наймын тулаан эхэллээ.
Манай улсаас хоёр тамирчин үлдээд байгаа бөгөөд хоёулаа өнөөдөр рингэнд гарна.
48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт Балбын Тапа Рабинтай тулалдаж, 5:0 давамгайлсан. Хоёрдугаар тойрогт Германы Кристофер Гомантай өрсөлдөж, 5:0 ялсан. Одоо шөвгийн наймд Беларусын Евгений Кармильчуктай өрсөлдөнө. Евгений энэ ДАШТ-ий эхний тойрогт Шри Ланкагийн Саджева Мутанакаг 13 секундэд хүнд цохилтод оруулсан. Тулаан дахин эхлэхэд 45 секундэд нокаутаар ялсан. Дараа нь Кенийн тамирчинг 4:1 ялсан.
Кармильчук 23 настай. Түүний үзүүлсэн амжилтыг танилцуулж байна.
2018 онд хагас мэргэжлийн World Series Boxing лигийн “Хорватын хүлэг баатрууд” багт харьялагдаж байсан.
2021 он
Европын залуучуудын АШТ-ий мөнгөн медальт. 49 кг-д
2019 он
Европын залуучуудын АШТ (U-22): хүрэл медаль. 49 кг-д
Европын наадмын 49 кг-д 1/8 финалд ялагдсан.
2017 он
Европын залуучуудын АШТ (U-22): 49 кг-д ¼ финалд ялагдсан.
Европын насанд хүрэгчдийн АШТ – хүрэл медаль. 49 кг
Насанд хүрэгчдийн ДАШТ - 1/16 финалд ялагдсан. 49 кг
2016 год
Европын залуучуудын АШТ - 1/8 финалд ялагдсан. 49 кг
Залуучуудын ДАШТ - 1/8 финалд ялагдсан. 49 кг
2015 он
Идэрчүүдийн Европын АШТ – ¼ финалд ялагдсан. 49 кг
2014 он
Өсвөрийн Европын АШТ – хүрэл медаль. 46 кг.
Сэтгэгдэл ( 0 )