Сербийн нийслэл Белград хотод сонирхогчдын боксын ДАШТ найм дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдрөөс шөвгийн наймын тулаан эхэллээ. Манай улсаас хоёр тамирчин үлдээд байгаа бөгөөд хоёулаа өнөөдөр рингэнд гарна.
67 кг-ын жинд Б.Чинзориг Гватемалын Карлос Тобар, Италийн Винченцо Манджакапре, Мексикийн Марко Эрнандес нарыг ялсан. Одоо Казахстаны Аблайхан Жусуповтай тулалдана.
Жусупов энэ ДАШТ-д Тайвань, Венесуэл, Польшийн тамирчдыг бүгдийг нь 5:0 ялсан.
Казахстаны шигшээ багийн ахлагч. 24 настай. Солгой.
Казахстан Улсын Гавьяат тамирчин.
2017, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт. 2017, 2021 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт. 2014 оны өсвөрийн дэлхийн аварга. 2014 оны өсвөрийн олимпын наадмын аварга.
Долоон настайгаасаа боксоор хичээллэж, 15 настайдаа Азийн хүүхдийн наадамд түрүүлсэн. 2013 оны дөрөвдүгээр сард 16 настайдаа Азийн идэрчүүдийн аварга болж, дараа нь өсвөрийн дэлхийн аварга болсон. 2013 онд AIBA-гаас түүнийг шилдэг залуу боксчноор тодруулж байлаа. 2014 онд залуучуудын Азийн аварга, дэлхийн залуучуудын аварга болсон. Мөн Галым Жарылгаповын нэрэмжит тэмцээнд түрүүлж, машинаар шагнуулж байжээ. 2016 онд Казахстаны шигшээ багт анх уригдсан. 2016 оны Риогийн олимпод эхний үед Их Британийн Пат МакКормакад ялагдсан. 2017 оны ДАШТ-д аварга болсон Узбекистаны Шахрам Гиясовт хагас шигшээд ялагдсан. 2019 оны ДАШТ-д хагас шигшээд Оросын Андрей Замковойд ялагдсан.
Токиогийн олимпод эхний тойрогтоо АНУ-ын Деланте Жонсонд хожигджээ. Уг нь олимпын дараа мэргэжлийн бокст орох төлөвлөгөөтэй байсан ч амжилтгүй оролцсон тул сонирхогчид үлдэхээр шийдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Казахстан ч ялхад хэцүү гэхдээ сайн үзэх хэрэгтэй Батэнх гэж хулгайч явсан юм байна авилгалын мөнгө гаргаад өгчүүл ялах байхдаа