Олон улсын жүдо бөхийн холбооны Парисын Их дуулга тэмцээн аравдугаар сарын 16-17-нд болж, Японы баг 7 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлсэн бол 3 алт, 2 мөнгөн медальтай Орос, 2 алт, 1 хүрэл медальтай Израил улсууд удаалсан билээ.
Манай улсаас 22 тамирчин өрсөлдөж, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 81 кг-д Г.Болор-Очир нар тус тус хүрэл медаль хүртсэн.
Олон улсын жүдо бөхийн холбооноос тус тэмцээний Шилдэг 5 ИППОН ялалтыг шалгаруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )