ЖҮДО: ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг япон дасгалжуулагчтай боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

ОХУ-ын жүдо бөхийн холбооны Спортын захирал Кирилл Денисов холбоонд гарсан өөрчлөлтийн талаар ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө ярьжээ.
 


Денисов “Эмэгтэйчүүдийн шигшээ багийг 2024 оны Парисын олимп хүртэл Японы мэргэжилтэн Го Цүнода бэлтгэнэ. Цүнода их сонирхолтой мэргэжилтэн. Японд төрж, өссөн ч дараа нь Өмнөд Европт амьдарсан. Эхлээд Испанийн шигшээ баг, дараа нь Португалын шигшээд ажилласан. Телма Монтейра, Жорже Фонсека нартай ажиллаж байсан хүн. Манай дасгалжуулагч Патрик Ру тэтгэвэртээ гарах болсон тул бид япон мэргэжилтэнг урих болсон. Өндөр зэрэглэлийн мэргэжилтэнтэй хамтран ажиллах нь манай дасгалжуулагч нарт их хэрэгтэй. Цүнода бүх шигшээ багт ажиллах ч гол ажил нь эмэгтэйчүүдийн шигшээ. Маш туршлагатай багш” гэж хэлсэн байна.
 


Мөн Италийн мэргэжилтэн Эцио Гамба Парисын олимп хүртэл ажиллах болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top