Сербийн нийслэлд явагдаж байгаа сонирхогчдын боксын ДАШТ-д Казахстаны тамирчдын тоглолтын шүүлтийн маргаан гурав дахь удаагаа гарлаа.
Эхний маргаан бол 57 кг-ын жинд Х.Энх-Амар Казахстаны Серик Темиржановтай тулалдаж, шүүгчид санал нэгтэй казах залууд ялалт өгснөөр манай тамирчин 0:5 ялагдсан. Гэвч ОХУ болон хэд хэдэн орны мэргэжилтэн, шинжээч нар Х.Энх-Амарыг ялсан байсан гэж дүгнэсэн юм. Гэхдээ манай тал давж заалдаагүй, хэвлэл мэдээллээр хэсэг дайтаад өнгөрсөн.
Дараа нь 51 кг-ын жинд Сакен Бибосынов Риогийн олимпын аварга, Узбекистаны Хасанбой Дусматовыг оноогоор ялсан тулаан орж байна. Узбекистаны багийн дасгалжуулагч Фаррух Киличев “Хасанбой ялсан байх учиртай. Тэр 2, 3 дугаар үед давамгайлсан. Ямар ч маргаан байхгүй” гэж хэлсэн бол Рио-2016 олимпын аварга Фазлиддин Гаибназаров “Би бүх тулааныг үзсэн. Миний хувийн бодлоор Хасанбой ялагдаагүй. Энд хэд хэдэн шүүгч буруутай. Дусматов бол туршлагатай, олимпын аварга тул шүүгч нар түүний тоглолтод мэргэжлийн ёсоор хандах ёстой байлаа. Хоёр хүчтэй боксчин эхний тойрогт хоорондоо таарсан. Хасанбой энэ тоглолтод ялагдаагүй” гэж хэлсэн юм. Мөн 2018 оны Азийн наадмын аварга, 2017 оны Азийн аварга Икболжон Холдаров, Узбекистаны мэргэжлийн боксчин Хуршид Таджибаев нар эсэргүүцэл илэрхийлсэн билээ.
Хамгийн сүүлд 48 кг-ын жинд маргаан гарсан. Энэ жинд Казахстаны Темиртас Жусупов Сербийн Омер Аметовичийг шүүлтийн саналаар ялсан. Сербийн боксын холбоонос тус тулааны шүүлтийг “Шившиг” гэж нэрлээд шүүгчдийг авлигад буруутгасан.
Холбооны тэргүүн Слободан Журич “Шүүгчид ил тод манай тамирчны эсрэг шүүж, Аметовичийг хэлмэгдүүллээ. Серби боксчдын гурван тулаанд шүүгч нар эхний үеийг өрсөлдөгч нарт шууд өгч байлаа. Бид зарга мэдүүлсэн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 8 )
Manaih boxchid kazakhuud shig texniktei, hunguhun togloj surah heregtei bna, box ulam bur hugjij arga texnik nariitssaar
kazakuud mongotoi bolj boksiig bvr hudaldaj abaad bna.dandaa heeli hahuuliar l shiidej bnaa. ene bol svvliin ved bainga garch bgaa ybdal shuu. bvr ezen oroniig eh orond ni luibardan gej yugaa baih be dee.kazakuud dabaraad bgaa da.
Нэг том гарын мафийн хулгайч нь ирээд улсынхаа боксыг дэмжэд яваа юм биш үү. Цаагуураа улстай ч холбоотой байх
ene osmanii uldegdel bolson baliar kazakuud izralchuudaas balar hulgaaichuud shu
Казакууд дэлхийн дэвжээнд гайхамшигтай тоглодог шүү. Дийлэхгүй байж битгий гоншигоноод байцгаа.
манайхан наад сонирхогчдын балай боксоо орхи, тэртээ тэргүй мэргэжлийн боксод шахагдаж байгаа
Энэ тэнцүүхэн тоголтууд болсон, казахын боксчид техниктэй, цэвэр тоголдог угаасаа
Унасан хүнд шалтаг мундахгүй гэж казах боксчид мундаг байна. Мянга зарга хийгээд нэмэргүй ээ