Сербийн нийслэл Белград хотод сонирхогчдын боксын ДАШТ найм дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрөөс шөвгийн наймын тулаан эхэллээ.
Манай улсаас хоёр тамирчин үлдээд байгаа бөгөөд хоёулаа өнөөдөр рингэнд гарлаа.
48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Беларусын Евгений Кармильчуктай өрсөлдөж, ялагдсан.
67 кг-ын жинд Б.Чинзориг шөвгийн наймд Казахстаны Аблайхан Жусуповтай тулалдлаа. Аблайхан бол 2017, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт. 2017, 2021 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Казахстаны шинэ од юм.
Шүүгчдийн саналаар казах тамирчин 5:0 яллаа.
Ийнхүү энэ ДАШТ-ээс манай тамирчид медаль хүртэж чадсангүй.
Сэтгэгдэл ( 5 )
tsendeeg l yavuulah bsiin. Odoo ene baliar nyanbaker ntr boxoos shavraa tatah heregtei
цэндбаатарыг явуулсан бол медаль авхуулах байлаа Батэнх гэж хулгайч явсан болоод дууслаа даа
чадваргүй дасгалжуулагч нар өөр чаддаг ажлаа хий, дүр эсгэгчид байж байгааг нь, хоолны савнууд
Чинзориг илүү эсвэл нөгөө хасаг турк нь илүү гэх юм юу ч алга л харагдлаа, Хасаг чантуу нь ялаа л биз тэглээ гээд хасагууд цаашид боксоороо сайн байна гэж бараг чадахгүй л болсон харагдана
medal avah hvn ni yvaagui ym cnini ene 2 bagshiig odoo shigshee bagaas huuh heregtei olimpoos hooson delhiin avargaas hooson