Жусупов: Б.Чинзориг туршлагатай, сайн өрсөлдөгч байлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Өчигдөр Сербийн нийслэл Белград хотод сонирхогчдын боксын ДАШТ-ий медалийн төлөөх тулаанууд болж өнгөрлөө. Манай улсаас хоёр тамирчин рингэнд гарсан ч ялагдаж, хэн нь ч медаль авч чадсангүй.

67 кг-ын жинд Б.Чинзориг Казахстаны Аблайхан Жусуповтай тулалдаж, 0:5 ялагдсан.
 


Тулааны дараа Жусупов Казахстаны хэвлэлд ярилцлага өгчээ.

-Медалийн болзол хангалаа.

-Би энэ удаагийн ДАШТ-д бусад дэлхийн аваргын тэмцээнээс өөрөөр ирсэн, оролцсон. Өмнө нь үүрэг хариуцлага гээд их дарамт байдаг байлаа. Харин энэ удаа чаддаг юмаа хийгээд таашаал авах зорилготой байгаа. Хэт их хариуцлага бодохоор 100 хувь чадлаа гаргаж чаддаггүй. Булчин шөрөмс чангараад хүссэнээрээ хөдөлж болдоггүй. Харин одоо кайф авах л хүсэлтэй зодолдож байна.

-Өнөөдөр кайф авч чадсан уу?

-Тиймээ, сайхан байлаа. Маргааш амраад дахиад тулалдана даа.
 


-Маш туршлагатай монгол тамирчин байлаа. Олон улсын тэмцээний олон медальтай.

-Тиймээ, Б.Чинзориг бол олимпод оролцож байсан тамирчин. Ази тивийн одоогийн аварга. Гэхдээ өөр жинд. Маш туршлагатай сайн өрсөлдөгч байсан.

-Таны хөмсөг задраа юу?

-Эхний үед зайгаа мэдрээгүй байх үедээ толгойгоороо мөргөлдсөн. Тэгээд л.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(87.209.71.167) 2021 оны 11 сарын 05

Угтуулсан шулуун цохилт хийж сурмаар юм байна даа хажуугаас нь л саваад сонгомол бөх барилдаад байх юм \n

0  |  0
Kkk(150.129.140.185) 2021 оны 11 сарын 04

Bat enx sda nasaaraa darga xiilee shvv

0  |  0
Батэнх(178.237.222.252) 2021 оны 11 сарын 04

Батэнх гэж Эрдэнэт үйлдвэрт орлогч дарга болсон хулгайч ахалж явсан мөнгийг баруун солгойгүй цацна гэж хэлээд мурьж өөрөө баахан казино тоглоод алдсан гэж бна лээ

1  |  1
Од боль та нар минь(150.129.140.40) 2021 оны 11 сарын 04

Дасгалжууагчийн баг нь одоо ажлаа өгөөд зайлаа.\nГялалзах одоо хөөж явуулчихаад юунд хүрэх гээд байгаа гөлөгнүүд вэ. Тэр муу залууг их ад үзсэн дээ.\nИйм хүмүүс яаж амжилт гаргах вэ айн... Одоо бүгд зайлаа, төрсөн амьтан хайж олох гэж хичээ.\nАЗГҮЙ МУУ ТАХИАНУУД...

2  |  0
Одоо болио(150.129.140.40) 2021 оны 11 сарын 05

Дасгалжуцуагчийн баг нь одоо ажлаа өгөөд зайлаа.\nГялалзах одоо хөөж явуулчихаад юунд хүрэх гээд байгаа гөлөгнүүд вэ. Тэо муу залууг их ад үзсэн дээ.\nИйм хүмүүс яаж амжилт шаргах вэ айн... Одоо бүгд зайлаа, төрсөн амьтан хайж олох гэж хичээ. АЗГҮЙ МУУ ТАХИАНУУД...

1  |  0
Zochin(202.179.21.217) 2021 оны 11 сарын 06

Kazakhiin tamirchid texnik saitai, ih tsever toglodog, haraad nude baitsam hhe

1  |  0
иргэн(112.72.15.182) 2021 оны 11 сарын 06

тэр дархлагдсан хулгайч гээд байгаа казах раман жумгалдиев гэдэг нөхөр дарамталсан юм биш үү?

4  |  2
Мөнхсайхан(66.181.187.184) 2021 оны 11 сарын 05

За за дуулиан шуугианаас хойш Монголын Боксын Холбооны байгаа үнэн дүр төрх. Түүний дарга, дасгалжуулагч нарын бодит байдал. Би тамирчидад буруу өгөхгүй. Гэхдээ хар хэрүүл, зодоон хийж суудаг энэ холбоог татан буулгаж тамирчны ур чадвартай байсан ч хүн удирдах, байгууллага удирдах чадвар, авъяасгүй нөхдүүдийг зайлууах, хөөж туух хэрэгтэй болсон байна шүү.

4  |  0
Top