Сербийн Белград хотод болж байгаа сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтууд өчигдөр өндөрлөлөө.
63.5 кг-ын жинд Шотландын Рис Линч Казахстаны Санатал Тольтаевыг ялж, эх орондоо боксын дэлхийн аваргын анхны медалийг авчирлаа.
Inside the Games-ийн сэтгүүлч Майкл Хьюстон “Өнөөдөр би түүхэн үйл явдлын гэрч боллоо. Шотланд улс түүхэндээ анх удаа боксын дэлхийн аваргын тэмцээний медаль авлаа. Рис Линч чи түүхийг бүтээлээ” гэж шагшин магтсан юм.
Гэвч Казахстаны баг энэ тоглолтын үр дүнг эсэргүүцэж заргалдсан.
Шүүгч нар 3:2 оноогоор шотланд тамирчинд ялалт өгсөн. Олон улсын сонирхогчдын боксын холбооноос заргыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Казахстаны хүмүүс ч дээ... Бас л хогийн муухай хүмүүс байдаг даа.
Казахстаны тренерүүд бүгд Орос. Манайд Оросын дасгалжуулагч авчирч ажиллуулбал 10 жилийн дараа шинэ боксчид төрж магадгүй л юм.
Шотланд тамирчин илүү байлаа хасгууд гошигонох хэрэггүй
Санатали ихэрийн өөрөөсөн нь илүү байсан энэ бичлъгийг үзлээ илт илүү байлаа энэ шарууд аймар луйварчин юмаа
Казахын тамирчин илүү байсан. Шотландыг шүүгчид луйвардаж өгсөн. Ер нь Европын хүмүүс худлаа шүүдэг