Евгений Жербаевыг 2 өрөө байраар шагналаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Норвегийн Ослод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Евгений Жербаевыг буриад нутагт нь дуу зохион, угтан авсан билээ.

Хамгийн сүүлд буриад бөх дэлхийн аваргаас медаль хүртсэн нь алс холын 1993 он.
 


Буриадад олон жилийн дараа дэлхийн медаль авчирсан Жербаевыг Буриадын Засгийн газар хүлээн авч уулзан, шагнал гардууллаа.

Буриадын тэргүүн Алексей Цыденов хоёр өрөө байрны түлхүүр түүнд гардуулаад “Маш олон хүн чамайг дэмжиж байсан. Мэдээж бүгд алтан медаль аваасай гэж байсан ч буриад түмэн дэлхийн медаль аваагүй удсан тул чиний хүрэл медаль алтан өнгөтэй байлаа. Дараагийн тэмцээнд алт аваарай. Буриадад бөхчүүдээ дээдлэн хүндэлдэг. Ослогийн ДАШТ-ий дараа олон буриад хүүхэд чөлөөт бөхийн секцэнд орсон байсан” гэж хэлсэн юм.
 


Евгений Жербаев “Хүмүүст, ялангуяа хүүхэд багачуудад эерэг нөлөө үзүүлсэндээ байртай байна. Эцэг эхчүүд хүүхдээ чөлөөт бөхөд өгж байгаа нь сайн хэрэг. Зөвхөн бөх биш спортын ямар ч төрлөөр хичээллэсэн нийгэмд ашиг тустай. Хүүхдүүд спортоор хичээллэсний дүнд Буриад түмэн эрүүл ард түмэн болох юм” гэж талархсанаа илэрхийлжээ.

Евгений Жербаев болон түүний дасгалжуулагч Валерий Алексеев нарт мөн 116256 рублийн мөнгөн шагнал хүртээсэн юм.

Жербаев ёслолын үеэр байраар шагнуулах байх гэж бодож байснаа нуусангүй. Жербаевт байр авч өгөхөөр Эрхүү хотныхон мөн хандивын аян зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар 1.5 сая рубль цуглараад байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top