Боксын ДАШТ: Узбекистаны баг шүүлтийг шүүмжиллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Сербид болж байгаа боксын ДАШТ-д шүүлтийн алдааны талаар маргаан их гарч байгаа.

Узбекистаны дасгалжуулагч Рахматжон Рузиохунов “Манай Саиджамшид Жафаров, Таиландын Випарон Жонджохо нарын тулааны хяналтын шүүгч нь Таиландын мэргэжилтэн байсан. Эхний үеийн дараа манай тамирчин 5:0 ялах ёстой байтал 3:2 гэсэн оноо өгөнгүүт би шүүгчид манай эсрэг ажиллах нь гэдгийг шууд ойлгосон. Хоёрдугаар үед таиланд боксчинд 2:3 гэсэн ялалт өглөө. Уг нь бид энэ үед бас л ялсан. Гуравдугаар үед 1:4 гэж таиландад оноо өгөөд тэрийг ялуулж байгаа юм. Ялахын тулд яах ёстой юм бэ? Нам цохихгүй бол ялахгүй нь. Эсэргүүцэл үзүүлж, зарга мэдүүлээд ч авч хэлэлцэхгүй байна. Ийм шүүлттэй байвал ДАШТ зохион байгуулах хэрэг алга. Шүүгч нар Узбекистаны багийн эсрэг ажиллаад байгааг би ойлгохгүй байна. Тэмцээний эхний өдөр л манай багийн шилдгүүдийг ялагдуулж эхэлсэн. Хүмүүс зарга мэдүүл л гэх юм. Авч хэлэлцэхгүй байна. Манай дөрвөн тамирчныг булхайдаж ялсан. Сулхан боксчид дэлхийн аварга болох нь” гэж ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top