Казах гэмт хэрэгтэн ялагдсан боксчдод 2000 ам.доллар өглөө

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Казахстаны гэмт хэргийн хамгийн нөлөөтэй этгээдийн нэг, дархлагдсан хулгайч Дикий Арман (Арман Жумагельдиев) Сербид болж байгаа сонирхогчдын боксын ДАШТ-ийг үзэж сонирхож байгаа талаар бид мэдээлсэн.

Үзээд зогсохгүй Казахстаны баг тамирчдыг дэмжиж, зөвлөгөө өгч байгаа нь олон нийтийн сүлжээгээр гарсан.
 


Энэ удаад түүний бас нэгэн бичлэг шуугиан тарьсан нь Арман ДАШТ-д ялагдаад медальгүй хоцорсон тамирчдыг хүлээн авч уулзан, тус бүр 2000 ам.доллар тарааж байгаа бичлэг байлаа.

Бичлэгийн дор байгаа сэтгэгдэл дунд “Манай Соёл, спортын яам ийм түвшинд буутлаа доройтжээ. Гэмт хэрэгтэн Спортын сайд шиг л аашилж байна” гэсэн шүүмж байгаа ч зарим хүн “Жинхэнэ эр хүн. Сайн байна”, “Тамирчдаа дэмжиж байгаа нь сайн хэрэг. Спортын яамнаас л дээр байна”, “Манай дарга нар медаль аваагүй тамирчдыг зүгээр л хаядаг бол Арман дэмжиж байна. Тэр Засгийн газрын хийх ёстой зүйлийг хийлээ” гэж магтсан сэтгэгдэл ч байлаа.  
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Almaty/Astana

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.250) 2021 оны 11 сарын 07

Монголд нэг ийм гар гараад ирдэггүйл юм бх даа 76 болон олигархуудыг байранд нь тавиулах юмсан

1  |  0
Зочин(202.9.46.250) 2021 оны 11 сарын 06

Монголд нэг ийм гар гараад ирдэггүйл юм бх даа 76 болон олигархуудыг байранд нь тавиулах юмсан

0  |  0
Зочин(202.9.46.250) 2021 оны 11 сарын 06

Монголд нэг ийм гар гараад ирдэггүйл юм бх даа 76 болон олигархуудыг байранд нь тавиулах юмсан

0  |  0
женко(202.126.89.8) 2021 оны 11 сарын 07

яг жудочид шиг женко шиг

1  |  0
zochin(98.215.126.149) 2021 оны 11 сарын 06

mongoliin teneguud uuniig n guuraigaad suid bolno.margaash gehed l shhurna tenegduu ongiroo uls

1  |  0
Zerleg(64.119.26.107) 2021 оны 11 сарын 06

Zerleg yargachin da, huniig uruvdunu gej medehgui

2  |  0
Элсүүлэх арга(103.26.194.58) 2021 оны 11 сарын 06

Ингэж бгаад л бүлэгтээ элсүүлэх гэж бгаа биз. Өөр яадын. Гэмт бүлэглэлүүд боксчидоор хүрээгээ тэлдэг гэдэг юм бхчинлээ

6  |  0
(66.181.182.152) 2021 оны 11 сарын 06

hujaa l bainashd

0  |  6
Top