Видео: Э.ДЭЛГЭРМАА хүрэл медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-нд Сербийн Белград хотод эхэлсэн.

Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр бөх тус тэмцээнд өрсөлдөж байна.

Эрэгтэй

57 кг: Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)

61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

70 кг: Болдбаатарын Сандуйжадамба (Хангай хүчтэн)

79 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

Эмэгтэй

53 кг: Мөнхбатын Мөнхгэрэл (MJ клуб)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар ялагдсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд ялалт байгуулснаар манай бөх маргааш Германы Софиа Шифльтэй хүрэл медалийн төлөө барилдана.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top