Умар Кремлев: Боксын шүүлт шударга байх ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 06

Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Умар Кремлев Сербид болж байгаа ДАШТ-д шүүлтийн асуудал их гарч байгаа талаар мэдэгдэл хийлээ.

Шагналын сан маш өндөр буюу аварга тамирчин 100 мянган ам.доллар хүртэх тул баг, тамирчид медалийн төлөө өрсөлдөөн их хурц байгаа нь ч нөлөөлсөн нь мэдээж.
 


Умар Кремлев “Миний зорилго бол хүчтэй тамирчин нь ялах. Эргэлзээтэй шүүлтийн дараа багууд эсэргүүцэл илэрхийлэхэд мөнгө авдаг байсныг би өөрчилсөн. Яагаад гэвэл хэн нь ч шударга ёсыг шаардах эрхтэй байгаасай гэж би бодсон. Жижиг холбооны тамирчид эсэргүүцлийн мөнгө гаргаж чадахгүй хэлмэгдэх явдлаас  урьдчилан сэргийлсэн. Тэр дор нь бичлэг үзээд үнэхээр булхай гарсан бол засъя. Шүүлтийг бид сайжруулна. Нээлттэй ил тод болгоно. Тамирчны амьдрал, хувь заяаг булхайтай шүүлт өөрчилдгийг зогсооно. Энэ бол миний үүрэг, хариуцлага. Шүүлтийг хянадаг тусгай хороо манайд бий. Би өөрөө ч өдөр бүр үзэж байгаа. Үндэсний холбоодод би элдэв лобби хийхээ боль, хэн нэг таньдаг хүний нэр хэлж, гуйхаа боль гэж анхааруулсан. Хүчтэй нь л ялаг. Одоогийн байдлаар 48 эсэргүүцэл гарсны 21-т нь шүүгч зөв шийдвэр гаргасан байсан. ДАШТ-ий дараа шүүгч нартай ярих юм их байгаа. Бид шилдэг шүүгчдийг л ажиллуулах болно. Цалин шагналыг нь нэмнэ. Чансаа тогтооно. Цар тахлын улмаас тэмцээн болоогүй удсан болохоор шүүгч нар алдаа гаргаж байгааг би үгүйсгэхгүй. 5:0 ялсан ч тэр тоглолтын шүүлтийг бид дахин харж байх ёстой” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.251) 2021 оны 11 сарын 09

Цэндбаатар явсан бол ямар 1 медаль авах нь тодорхой.нямбаатар.бадарууган 2 хулгайчийг тэнгэр ниргэг

0  |  0
Бтиша(103.212.118.252) 2021 оны 11 сарын 06

ФЕТИША

0  |  0
Эрдэнэт хот(194.24.248.254) 2021 оны 11 сарын 09

Манай Эрдэнэт үйлдвэр ажилчидаа Сербид болж байгаа боксын дэлхийн аварга үзүүлжээ Хангард клубийн боксын дасгалжуулагч хийгээд олон жил болсон ч нэг ч олигтой тамирчин төрүүлж чадаагүй Батэнх гэж хулгайчын суганы үс Баттулга гэж нэг гоймон царайлсан нөхөр юу хийж яваа юм бэ???

1  |  0
Top