БОКС: Казахстаны дэлхийн аваргууд 185 мянган ам.доллар хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Казахстан улс энэ жилийн боксын ДАШТ-д маш их ач холбогдол өгч, оролцлоо. Үүний ачаар тус улсын боксчид олон жилийн өрсөлдөгч Узбекистаны багийг илт давамгайлсан юм.

Энэ жилийн ДАШТ шагналын маш өндөр сантай гэдгээрээ онцлог болсон. Тэгвэл казах тамирчдыг нэмэлт шагналууд мөн хүлээж байлаа.  

Юуны өмнө АИБА холбооноос дэлхийн аваргуудад 100 мянган ам.доллар, мөнгөн медальд 50 мянга, хүрэл медальд 25 мянган ам.долларын шагнал хүртээсэн.

ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчны хувьд Казахстаны улсын төсвөөс тэдэнд алтан медаль – 15 мянга, мөнгөн медаль – 7 мянга, хүрэл медаль – 5 мянган ам.долларын шагналтай.

Мөн Казахстаны боксын холбооноос тамирчдаа урамшуулахаар шийджээ. Боксын холбооноос алтан медальд 70 мянган доллар, мөнгөн медальд 50 мянга, хүрэл медальд 30 мянган ам.доллар олгохоор шийдсэн байна.

Ингэснээр Казахстаны хоёр дэлхийн аварга болох Темиртас Жусупов, Сакен Бибосынов нар тус бүр 185 мянган долларын шагнал авлаа.

Мөнгөн медальт Махмуд Сабырхан, Серик Темиржанов нар тус бүр 107 мянган ам.доллар хүртсэн.

Хүрэл медальт Абылайхан Жусупов 60 мянган долларын шагнал авч байгаа юм. Медаль хүртээгүй тамирчдад Дикий Арман хувиасаа тус бүр 2000 доллар өгсөн гэхээр бүгд шагналтай нутаг буцжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(66.181.191.115) 2021 оны 11 сарын 08

Казахстан Уран экспортоороо дэлхийд 1-д явж байгаа болохоороо мөнгө хязгааргүй ихтэй байгаа юм даа. Монгол уг нь 1 метр шороо болгон нь адилхан урантай улс, даанч уранаа олборлож чаддаггүй. жаахан ухаад үзэх гэхээр л ухлнн хатлаа, хордлоо мөнгө өг гээд бөөн хэрүүл, гуйлгачин байсан яг гуйлгачинаараа амьдраад хүнд алуулаад дуусдаг тэнэн улс даа

0  |  0
Hantaishir(202.126.89.96) 2021 оны 11 сарын 08

Kazakuud luivardaj heden medal avchihaad in yumand bolchihjee chaavaas hogiin golognuud yumaa

0  |  0
Батэнх(202.9.40.13) 2021 оны 11 сарын 08

Манай гөлөгнүүд новш юм даа жаахан юм өгч чадахгүй

0  |  0
Top