Кубын Энди Крус ДАШТ-ий хамгийн техниктэй тамирчны шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Сербийн Белград хотод сонирхогчдын боксын дэлхийн аваргын тэмцээн өндөрлөлөө.

Тус тэмцээний 63.5 кг-ын жинд түрүүлсэн, Кубын боксчин Энди Крус Вэл Баркерийн Цомын анхны эзэн буюу тэмцээний хамгийн техниктэй боксчны шагналыг хүртлээ.
 


Энэхүү шагналыг 2004 оны олимпын аварга, Казахстаны дасгалжуулагч Бахтияр Артаев гардуулсан бөгөөд энэ шагнал цаашдаа жил бүр шилжин явах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top