Бөхийн төрлүүдийн 2021 оны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2019 оны Юрий Власкогийн нэрэмжит 23 хүртэлх насны ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр тэгшитгэлд Беларусийн Ислам Гуйсеновыг 8:2-оор ялсан.
1/8 шигшээд Ираны Мажид Дастаныг 7:6-гаар давсан.
Шөвгийн наймд Францын Арман Елояаныг 11:4-өөр ялсан.
Хагас шигшээд ОХУ-ын Артур Чебодаевт 3:5-аар ялагдсан.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Кристофер Канноныг оноогоор (10:0) цэвэр ялж, хүрэл медаль хүртлээ.
Энэ нь Монголын багийн хоёр дахь медаль байлаа.
Сэтгэгдэл ( 0 )