Ичиножёо: Озэки гэхээсээ илүү санякүд тогтвортой барилдмаар байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Өнгөрсөн жил цар тахлын улмаас сүмо бөхийн башёг хүлээн авч чадаагүй Фүкүока хот энэ сарын 14-нд арваннэгдүгээр сарын тэмцээнийг хүлээн авахад бэлэн болжээ.

Хоёр башё дараалан комүсүби цолтой зодоглох Ичиножёо өнөөдөр өглөө бэлтгэлийн дараа сэтгүүлчдэд утсаар ярилцлага өгсөн байна.

Ярилцлагаас товчлон хүргэе.
 


-Энэ сарын 5-нд Фүкүокад ирлээ. Дохё хийх зэрэг ажлуудын дараа өнөөдрөөс бэлтгэлдээ орж байна. 9-нөөс барилдааны бэлтгэл хийнэ. Кюүшюү сэрүүхэн гэх үү, хүйтэн болохоор сэтгэл санаа сайхан байна.  

-Өнгөрсөн наймдугаар сард коронавирусний халдвар аваад Намрын тэмцээний өмнө амжиж эдгэрсэн. Тэмцээнд ямар ч бэлтгэлгүй орсон. Гэхдээ сүүлийн хэдэн өдөр дараалан ялахдаа хоёр озэки, хоёр сэкивакэг давж, 50 хувийн амжилт үзүүлсэн. Энэ тэмцээний гол зорилго бол 50 хувийн амжилт үзүүлэх. Аль болох их давахыг хичээх болно. Өөртөө эргэлзэлгүй барилдах хамгийн чухал. Эргэлзээд бодсоноороо барилдаж чадахгүй байх, тачиай дээр хүчтэй мөргөлдөж чадахгүй байх дутагдлаа засна.

-Мэдээж түрүүлэх хүсэл байлгүй яах вэ. Гэхдээ озэки цолны төлөө барилдана гэхээсээ илүү цолоо алдалгүй, санякүд юуны өмнө тогтвортой барилдмаар байна. Тэгж байж дараа нь дээш банцүкэ ахина.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нутаг(66.181.183.91) 2021 оны 11 сарын 09

Баяр хүргэе. Амжилт хүсэе

0  |  0
j(66.181.182.139) 2021 оны 11 сарын 09

odool uhaan suuj bnda

0  |  0
zochin(202.179.27.140) 2021 оны 11 сарын 08

material baihiin,yavahgui um

0  |  0
Top