Буриад бөх Евгений Жербаев Норвегийн Ослод болсон чөлөөт бөхийн ДАШТ-д хүрэл медаль хүртсэн билээ.
Жербаев ОХУ-ын Эрхүү мужийн Усть-Ордын буриад тойргийн Нγхэдэй аймагт төрсөн, өөрөөр хэлбэл Эрхүү мужийн уугуул хүн юм.
Эрхүү хотынхон Евгений Жербаевт байр авч өгөхөөр “Энэ гавьяаг үнэлэх ёстой” гэсэн хандивын аян зохион байгуулж эхэлсэн ч Жербаевт Буриадын Засгийн газраас хоёр өрөө байр олгосон тул хандиваар цугларсан мөнгөө түүнд гардуулан өгөхөөр шийдсэн байна.
Эрхүүгийн бөхчүүд хэмээх Instagram хуудсаар хандив цуглуулж, нэг сарын дотор 1.663.069 сая рубль цугларсан байна.
Сэтгэгдэл ( 0 )