Никола Йокич: Би тэнэг зүйл хийсэндээ ичиж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Өнөөдөр өглөө болсон Денвер – Майами багуудын тоглолтын үеэр талбайн эзэн багийн төвийн тоглогч Никола Йокич, Майамигийн довтлогч Маркифф Моррис нарын хооронд “мөргөлдөөн” гарлаа.

Өмнөх тоглолт дээр шүүгчийн шийдвэртэй санал нийлээгүй Моррис Никола дээр санаатай алдаа гаргасан. Харин серб залуу хариуд нь араас нь мөрлөн унагаасан юм. Моррисийг дамжуургаар талбайгаас авч гарсан. Майами Хит багаас дараа нь түүний хүзүү гэмтсэн талаар мэдээллээ.

Никола Йокич тоглолтын дараа “Намайг дүрэм зөрчиж зогсоосон болохоор би өөрийгөө хамгаалах хэрэгтэй байлаа. Гэхдээ ингэж түлхэж болохгүй байсан. Би тэнэг зүйл хийсэндээ уучлал гуйж байна. Уураа барьж дийлсэнгүй” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элбэгдорж(192.82.88.59) 2021 оны 11 сарын 10

Уурлахгүй яах юм илжиг царайлаад түлхээд бхаар харин ч бага уурлаж. Би бсан бол хүзүүг нь мулт алгадах бсан юм новшийг

0  |  0
zochin(122.201.23.226) 2021 оны 11 сарын 10

arai hetruulsen bj magad,gehdee reakts bol zov l bsan,hen chig uurlahaar bsan

0  |  0
Орчуулагч хяна(139.5.217.135) 2021 оны 11 сарын 09

Моррисийг дамжуургаар талбайгаас авч гарсан гэнээ. Өөрөө алхаад гарсан л гэж байна даа

0  |  0
Top