Нижат Шихализаде албан ёсоор зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Азербайжаны жүдоч Нижат Шихализаде 33 настайдаа албан ёсоор зодог тайллаа. Тэрээр 66 кг-ын жинд залуучуудын дэлхийн аварга болж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл, Европын аваргын хүрэл медаль хүртэж, Исламын наадмын хошой аварга болж байв.

Нижат 2005 онд Каирын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэхдээ 16 настай байсан бөгөөд хамгийн залуу дэлхийн медальтан болж байсан юм.  

Нижат Шихализаде сэтгүүлчдэд “Зодог тайлах тэмцээн зохион байгуулах гэсэн боловч цар тахлын үед боломжгүй байна. Азербайжаны идэрчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажилдаа орно. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль авсныхаа дараа залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн минь сайхан дурсамж болон үлджээ. Манай шигшээ баг Токиогийн олимпын алдаагаа засаж, удалгүй дэлхийд тэргүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.68.208) 2021 оны 11 сарын 10

Сураггүй гарын зодог тайлах маньд ямар хамаа байна, ядахдаа монгол хүн бол бас яах вэ гэх сэнж, бөх гэхээр л юу хамаагүй солиороод байж болмооргүй баймаар

0  |  1
Top